Бидний тухай

Танилцуулга

Анх 2015 онд Бидний дэм (Bidnii Dem NGO) нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь нийгмийн эмзэг бүлэн тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол, амьжиргааг сайжруулах зорилгоор Монгол улсад байгуулагдсан болно. Түүнчлэн 2024 оноос хойш олон улсад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зэвсэгт мөргөлдөөнт газарт буй хүүхэд эмэгтэйчүүд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Одоо манай байгууллага нь Палестин болон Мальдив улсуудад тус тус салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

Эрхэм зорилго

Нийгмийн эмзэг бүлэг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хүнд нөхцөлд буй хүмүүст сэтгэл зүй нийгэм эдийн засгийн үйлчилгээ хүргэх замаар тэдний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх.

Алсын хараа

Шударга хүртээмжтэй тогтолцоог бий болгох

Үнэт зүйл

Шударга хүртээмжтэй, хариуцлагатай нийгмийн хамгааллын үйлчилгээ

1
Зорилт 1

Амьжиргаа, бизнес эрхлэлтийг дэмжих

2
Зорилт 2

Хүртээмжтэй боловсролын дэмжлэг

3
Зорилт 3

Нөлөөлөл болон хүртээмжтэй орчныг бий болгох

Үйл ажиллагаа

1
Инкубаци, ур чадвар, борлуулалтын дэмжлэг

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон асран хамгаалагчдад гар хийцийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зөвлөгөө өгөх, инкубаци үйлчилгээ хүргэх, чадавхыг бэхжүүлэх, үүнд бүтээгдэхүүний сурталчилгаа, борлуулалтын талаарх сургалт үзүүлэх.

2
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн дэмжлэг

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд материаллаг дэмжлэг үзүүлэх, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх.

3
Олон нийтийн оролцоо, бодлогын нөлөөлөл

Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой сэдвээр олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ явуулах, бодлогод нөлөөлөх.

4
Мөргөлдөөн, гамшигт өртсөн бүсийн дэмжлэг

Зэвсэгт мөргөлдөөн болон гамшигт өртсөн бүс нутагт буй эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх

5
Уур амьсгал, хүнсний хомсдолд өртсөн бүсийн нийгмийн хамгаалал

Байгаль орчны доройтолд орсон, хүнсний хомсдол, цаг уурын хүнд нөхцөлд орсон бүс нутагт буй эмзэг бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллын дэмжлэг үзүүлэх

Манай салбар

1

Салбар 1: Бидний Дэм Мальдив

Бидний Дэм (Bidnii Dem) ТББ нь 2025 оноос эхлэн Мальдив улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь манай байгууллагын олон улсын өргөжилтийн чухал алхам бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд (PWDs) болон тэдний асран хамгаалагчдад зориулсан боловсрол, ур чадвар хөгжүүлэлт, тогтвортой амьжиргаа, нийгмийн оролцоог дэмжих үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт өртөмтгий арлуудын нөхцөлд хэрэгжүүлэхэд чиглэж байна.

2

Салбар 2: Бидний Дэм Палестин

Бидний Дэм (Бидний Дэм) ТББ нь 2025 оноос эхлэн Газын зурваст (Палестины Газын зурвас) үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь манай байгууллагын олон улсын өргөжилтийн чухал алхам бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад зориулсан боловсрол, ур чадвар хөгжүүлэлт, тогтвортой амьжиргаа, нийгмийн оролцоог дэмжих үйл ажиллагааг зэвсэгт мөргөлдөөн, хүнд хэцүү нөхцөл байдалд өртөмтгий бүс нутагт хэрэгжүүлэхэд чиглэж байна.