Анх 2015 онд Бидний дэм (Bidnii Dem NGO) нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь нийгмийн эмзэг бүлэн тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол, амьжиргааг сайжруулах зорилгоор Монгол улсад байгуулагдсан болно. Түүнчлэн 2024 оноос хойш олон улсад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зэвсэгт мөргөлдөөнт газарт буй хүүхэд эмэгтэйчүүд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Одоо манай байгууллага нь Палестин болон Мальдив улсуудад тус тус салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.Bidnii Dem local NGO was first established in Mongolia in 2015 to improve the education and livelihoods of vulnerable groups, including people with disabilities. In addition, since 2024, it has been operating internationally and has begun working for children, women, and people with disabilities in areas of armed conflict. Our organization currently operates branches in Palestine and the Maldives.
Нийгмийн эмзэг бүлэг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хүнд нөхцөлд буй хүмүүст сэтгэл зүй нийгэм эдийн засгийн үйлчилгээ хүргэх замаар тэдний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх.To enhance the well-being of vulnerable groups, including people with disabilities and those in difficult circumstances, by providing psychosocial and socio-economic services.
Шударга хүртээмжтэй тогтолцоог бий болгохCreating a fair and accessible system
Шударга хүртээмжтэй, хариуцлагатай нийгмийн хамгааллын үйлчилгээFair, accessible and accountable social protection services
Амьжиргаа, бизнес эрхлэлтийг дэмжихSupporting livelihoods and entrepreneurship
Хүртээмжтэй боловсролын дэмжлэгSupport for inclusive education
Нөлөөлөл болон хүртээмжтэй орчныг бий болгохCreating an environment of influence and accessibility
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон асран хамгаалагчдад гар хийцийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зөвлөгөө өгөх, инкубаци үйлчилгээ хүргэх, чадавхыг бэхжүүлэх, үүнд бүтээгдэхүүний сурталчилгаа, борлуулалтын талаарх сургалт үзүүлэх.
Provide advice, incubation services, and capacity building, including training on product promotion and sales, to people with disabilities and their caregivers on the production of handmade goods.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд материаллаг дэмжлэг үзүүлэх, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх.
Provide material support and psychosocial services to children with special needs.
Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой сэдвээр олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ явуулах, бодлогод нөлөөлөх.
Provide community-based care services and influence policy on disability-related topics.
Зэвсэгт мөргөлдөөн болон гамшигт өртсөн бүс нутагт буй эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх
Support vulnerable populations in areas affected by armed conflict and disasters.
Байгаль орчны доройтолд орсон, хүнсний хомсдол, цаг уурын хүнд нөхцөлд орсон бүс нутагт буй эмзэг бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллын дэмжлэг үзүүлэх
Provide social protection support to vulnerable groups in areas affected by environmental degradation, food shortages, and severe climatic conditions.
Бидний Дэм (Bidnii Dem) ТББ нь 2025 оноос эхлэн Мальдив улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь манай байгууллагын олон улсын өргөжилтийн чухал алхам бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд (PWDs) болон тэдний асран хамгаалагчдад зориулсан боловсрол, ур чадвар хөгжүүлэлт, тогтвортой амьжиргаа, нийгмийн оролцоог дэмжих үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт өртөмтгий арлуудын нөхцөлд хэрэгжүүлэхэд чиглэж байна.Bidnii Dem NGO has been operating in the Maldives since 2025. This is a significant step in our organization's international expansion, focusing on supporting education, skills development, sustainable livelihoods, and social inclusion for people with disabilities (PWDs) and their caregivers in island contexts vulnerable to climate change and natural disasters.
Бидний Дэм (Бидний Дэм) ТББ нь 2025 оноос эхлэн Газын зурваст (Палестины Газын зурвас) үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь манай байгууллагын олон улсын өргөжилтийн чухал алхам бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад зориулсан боловсрол, ур чадвар хөгжүүлэлт, тогтвортой амьжиргаа, нийгмийн оролцоог дэмжих үйл ажиллагааг зэвсэгт мөргөлдөөн, хүнд хэцүү нөхцөл байдалд өртөмтгий бүс нутагт хэрэгжүүлэхэд чиглэж байна.Bidnii Dem NGO has been operating in the Gaza Strip (Palestine) since 2025. This is an important step in our organization's international expansion, focusing on supporting education, skills development, sustainable livelihoods, and social inclusion for people with disabilities and their caregivers in areas prone to armed conflict and difficult situations.